MarketPlace-ийн гурав дахь саятан аутор Orman Clark

Шинэ Power Elite зохиогч болсон Орман Кларктаа баяр хүргэе. Тэр манай худалдааны сайтын гишүүн байх хоёрхон жилийн хугацаандаа сая доллараас дээш борлуулалт аль хэдийн хийж чадлаа. Сая долларын босгыг өнгөрсөн сард давсан бөгөөд түүний энэхүү шаргуу зүтгэлд бид үнэхээр бахархалтай байж нэгэн шинэ шилдэг аутороо угтацгаая.

Тэрээр амжилтын бөгжөө шагналын багцтай одоо гардан авлаа. Өнөөдөр түүний нэрэмжит өдрийг тэмдэглэж байгаа бөгөөд түүнтэй ярилцсан дараах ярилцлага та бүхэнд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Гурав дахь шилдэг аутор болсонд баяр хүргэе. Өөрийнхөө тухай болон хэрхэн энэ амжилтад хүрсэн талаараа бидэнтэй хуваалцаач.

Баярлалаа, Энэхүү Envato бүлгийн нэг хэсэг байгаадаа туйлын баяртай байна. Би Christian болон Pete нарыг маш их хүндэтгэж байгаа бөгөөд тэдгээртэй нэгдсэн маань нэр төрийн хэрэг юм.

WP загвар онлайн худалдаалах энэ эрсдэлтэй бизнест бараг 2 жилийн өмнөөс орсон. Үүнээс жил гаруйн өмнө миний хэрэглэгчид хамтран ажиллагсдын 99% нь WP-д суурилсан систем хэрэглэдэг мөн түүнтэй би танилцаад амжсан байсан үе.

Хэрэглэгчдийн шаардлагыг биелүүлэхийн тулд WP загвар хөгжүүлэх, шинэ загвар босгох, захиалгаа хурдан гүйцэтгэхийн тулд төсөл бүр дээр хурдан ажиллах, нийтлэг шаардлага гаргаж ажиллах хэрэгцээ их гардаг байлаа. Гаргасан үндсэн сууриа дахин загваржуулж, коджуулж хэрэглэгч юу хүсэж байгаад нь тохируулдаг байсан. Цаг хугацаа өнгөрөхийн хирээр хэрэглэгчид бага зардлаар шинэ виджет болон нийтлэг засварууд нэхэх болсон. Үүний явцад эхний framework-н хувилбараа гаргаж авч байлаа.

Үүнийг гаргасны дараа хүмүүсийн сэтгэгдэл их өндөр байсан учир би wp theme-н зах зээлийг сонирхож эхэлсэн. Энэ нь магадгүй бидэнд учирсан хамгийн аятай зүйл (шийдвэр) байсан байх. Маш хурдан шийдвэр гаргаж, үндсэн ажлаасаа гарч, бодол санаагаа төвлөрүүлж эхэлсэн. 3 сарын түрээст хангалттай мөнгө хуримтлуулаад амжчихсан, бяцхан хүү маань төрөөд хэдхэн сар болж байсан болохоор үнэхээр тохиромжтой үе байсан.

Эхний загвар маань тасархай биш, дундаж түвшинд болсон ч гэсэн надад ямар нөөц бололцоо байгааг харахад маш сайн тусалсан. Тэгээд би дахин шинэ загварууд гаргасаар байлаа. Өнгөрсөн 18 сарын (жил хагас) хугацаанд бид 3 хүний багтай болж, суппортын маш чадварлаг багтай болж нийт худалдан авсан 26,000+ хэрэглэгчдэдээ сайжруулалт үзүүлж байна. Энэ үнэхээр гайхамшигтай цаг үе байсан бөгөөд урсан өнгөрсөн энэхүү цаг хугацааны хором мөч бүхэн миний хувьд үнэ цэнэтэй болж үлджээ.

Сая доллараас дээш борлуулалт хийсэн явдал танд ямар санагдаж байна?

Хачирхалтай санагдаж байна. Энэ хүн болгонд тохиолдоод байдаг зүйл биш биз дээ тийм ээ? Бас маш олон хүнд миний энэ амжилтын мэдээ хүрч байгаа гэж бодохоор үнэхээр бахархалтай байна. Цаг үргэлж энэхүү амжилт нь өөрөө бидэнд амжилтын хаалгыг нээж өгөх тогшилт болж байгаа юм.

Гэхдээ одоо хэлэхэд бүх зүйл тийм ч амархан байсан гэсэн үг биш ээ. Би өдөрт 16 цаг сууж бүтэн долоо хоногоор хүртэл ажиллаж байснаа санаж байна. Энэхүү амжилтад хүрсэн минь тэрхүү шаргуу ажилласны минь хөлс, үр ашиг нь ирж байгаа мэт сайхан санагдаж байна.


Зохиогч болон дизайнерын үүднээс үзэхэд энэ амжилт танд юуг илэрхийлж байна вэ?

Энэхүү амжилт нь манай жижигхэн багийн хувьд юу хийсэн болон хийж байгаагийн үнэлэлт, ирээдүйд юу төлөвлөсний үр дүн, зөв замаар явж байгаа гэдгийн маань баталгаа болж байна. Энэхүү зүйлийг бид өдөр бүр хүртээд байхгүй ч том зүйлд хүрэх нь тийм ч хол байдаггүй гэдгийг нотолж чадсан гэж бодож байна.

Энэ амжилт бидний цаашдын ажилд урам зориг өгч биднийг бүхий л хүчин чадлаараа өөрсдийн юу чаддаг бүхнээ урам зоригтой хийх түлхүүр гэдгийг мэдэж байна.

Дизайнерийн үүднээс энэ нь бага ач холбогдолтой санагдаж байна. Хийсэн ажил минь олон хүнд сайшаагдаж байгааг мэдэх нь гайхамшигтай боловч сүүлийн хийсэн зүйл маань л сайн байна гэсэн үг юм. Маргааш өглөө босоод дахин өөрийгөө дайчилж, өчигдөр яаж ажиллаж байсан шигээ л ажиллах хэрэгтэй болно. Энэхүү хүндлэлийг хүртлээ гээд өөрийгөө зогсоож болохгүй мэт санагдаж байна.

Дизайн зурахдаа хэдэн цагийг зарцуулдаг вэ?

Яг дизайн зурах процесс нэг хоёр өдрөөс бүтэн долоо хоног хүртэл байдаг. Энэ нь миний жинхэнэ санаа яг ямар байсан мөн тухайн загварт хир төвөгтэй, нарийн ажиллагаа орохоос шалтгаалдаг. Зарим загварууд бага ажиллагаатай, photoshop дээр багахан ажил хийгээд код бичиж эхэлдэг бол хааяа энэ нь нүсэр ажил болох үе бий.

Ихэнхдээ төслүүд 4-н долоо хоног хүртэлх хугацаанд эхний санаанаас сүүлийн бүтээгдэхүүн болж бүрэн дуусдаг. Мөн үүнд найдвартай ажиллагааг хангах тестийн хугацаа орсон байгаа.

Дизайн оруулахад буцаагдаж байсан удаа байгаа юу? Энэ үед та юу хийдэг вэ?

Аз болоход үгүй шүү. Бүгд буцаагдахгүй байсан нь бага зэргийн аз нэмэгдсэн байгаа болов уу.

Би бүх бүтээгдэхүүн дээрээ үргэлж бүрэн тест хийхэд анхаарч ихээхэн цаг зарцуулдаг. Өөрийн хийсэн бүтээгдэхүүнээ шалгахад гүйцэтгэсэн нийт хугацааны 20 хон хувийг зарцуулбал эцэст нь энэ нь 80 хувийн цагийг авдаг гэж хүмүүс хэлдэгтэй би санал нэг байдаг. Сүүлийн хоёр жилийн хугацаанд шинэ бүтээгдэхүүн гаргах бүрдээ зайлшгүй давах ёстой чанарын хүснэгт бөглөж, түүнийгээ багийн хоёр гишүүн бие биеэс үл хамаарсан байдлаар тогтмол шалгалт хийж ирсэн. Энэ шалгалт нь олон олон гарч болох эрсдэл, шаардлагагүй сайжруулалтуудыг арилгахад үнэхээр нөлөөтэй байдаг.

Хоёр хэмжиж нэг огтол гэдэг дээ, түүнтэй адил.

Хэзээ нэгэн цагт таны энэ хүрсэн амжилтыг давтахыг хүсэж байгаа зохиогч нарт таны өгөх зөвлөгөө урмын үг юу вэ?

Хандлагыг дагахаа боль, өөрөө хандлагыг бүтээ. Өрсөлдөөнд бэлэн бай. Магадгүй сулхан юм хийгээд суппорт үзүүлнэ гэдэг бол хожимдсон ухаарал биш шүү. Би зарим нэг “дүрэм журмыг” дагаж хэвшмэл байгаа хүмүүсийн талаар бодохдоо өөрийгөө задал, цаашаа дахиад жаахан урагшил, маркетплэйс дээр хир хол явж чадах тэр газраа хүртэл яв гэж хэлмээр байна.

Таны ажиллах орчин ямархуу байдаг вэ?

Нэг их сүртэй биш ээ. Би гэрээсээ ажилладаг. Гэрийнхээ нэг жижигхэн өрөөг ажлын орчин болгож тохижуулсан. Ширээ сандлаа тавиад өөртөө хүрэлцээтэй зай гаргасан байна. Өөр илүү зүйл хэрэгтэй билүү дээ? Одоогоор 13” MacBook Air мөн 27” дэлгэцтэй байгаа, үүндээ үнэхээр сэтгэл хангалуун байдаг шүү. “Herman Miller Aeron”-ийн сандлыг хэдэн жилийн өмнө худалдаж авсан минь миний амьдралдаа хийсэн ухаалаг шийдвэрүүдийн минь нэг байсан.

Дизайныхаа сэдэл, санааг хэрхэн олдог вэ?

Зөвхөн нэг энгийн зүйлээс санаагаа олдог гэж бодохгүй байна. Миний бодлоор аливаа шинэ санаа нь өмнө нь хийж байсан зүйлийн туршлага болон харсан зүйлс бүгдээс нь бүрддэг. Өдөрт маш олон цагийг интернетэд сууж учир утгагүй зүйлд зарцуулж шинэ санаа хайсны үр дүнд өөрийн шинэ санаагаа олдог болохоор энэ нь зөвхөн нэг зүйлд тулгуурладаг гэж болохгүй ээ.

Ихэвчлэн шинэ санаагаа сэтгүүл, аливаа зүйлийн пайз савлагаа, хэвлэлийн эх зэргээс авдаг. Байнга цагаа өнгөрүүлдэг ажлын орчин, интернет, эргэн тойрноосоо өөр газраас санаагаа олох нь маш чухал гэж би боддог. Ямар нэг сэдэл санаа олох зүйл олдвол түүнийгээ тэмдэглэж авах эсвэл дараа ашиглаж болохоор зургийг нь авчихдаг.

Энэ оны эхээр та ThemeZilla-г үүсгэн байгуулсан. Та үүнийхээ талаар бидэнд сонирхуулаач?

Энэ нь бидний хийсэн загвар болон плагины худалдааны цонх гэж ойлгож болно. Бидний үйл ажиллагаанд төвлөрсөн суппортыг илүү үр дүнтэйгээр хүргэх боломжийг олгож байгаа бөгөөд худалдан авагчдад суппорт сайтад хандах эрхийг Themeforest API-н тусламжтай олгож, тэдний олон олон хүсэлтүүдийг зохицуулахад тустай. Мөн тэдгээр нь өөрсөд өөрсөддөө туслах боломжийг давхар олгож байгаа юм.

Сайтыг хийх явц бусад төслүүдтэй адил байгаагүй ээ. Сүүлийн 20% ажил нь цаашдын ажлын ихэнх хугацааг үрдэг гэдэг шүү дээ. Гүйцэтгэхэд их цаг орсон ч энгийн theme хийх ажлаас түр хөндийрөх аятайхан хугацаа болсон.

Таны ажлын хамгийн сайхан зүйл нь юу вэ?

Ажлын тухай ярихад маш олон сайхан зүйл ярих хэрэгтэй болно. Хамгийн эрч хүчтэй ажиллаж болох тэр газарт би байж, маш олон ухаалаг хүмүүстэй хамтарч ажиллах боломж бүрддэг. Гэрээсээ ажиллах боломжтой болсноор гэр бүлтэйгээ хамт байх хугацаа минь нэмэгдсэн. Эдгээрээс гадна хамгийн том зүйл нь өөрийн хийсэн хүссэн зүйлээ хийж амжилтад хүрснээр өөрөө өөрийнхөө эзэн нь байж, өөрийнхөө хувь заяаг удирдаж чадаж байгаа нь юм.

Өгсөж уруудах амьдралын шат бүхэнд өөрсдийн юу чаддаг бүхнээ гаргаж чадвал та ямар ч бизнесмэн, чөлөөт уран бүтээлч, бизнесийн санаа өвөрлөгч байсан өөрийн хувь заяагаа жолоодох боломж нээлттэй байгаа. Магадгүй та буруу замаар будаа тээсэн бол дараагийн шинэ алхмаа хийхдээ үүнийгээ сайн туршлага болгож ашиглах хэрэгтэй.

Та урам зоригоо юунаас олж, хэрхэн хөгжөөдөг вэ?

Ихэвчлэн жижиг жижиг зорилтууд тавьж түүндээ хүрэх хугацаа болон шаардлагуудаа тодорхойлоод түүндээ зогсолтгүй тэмүүлдэг. Нэгэнт эхэлсэн бол эрчээ алдахгүй улам урагшлахыг хичээдэг. Миний ажлын зарчим бол жагсаалтад тулгуурлан ажиллах явдал юм.

Ер нь хариуцлагатай байх нь гол хөдөлгөх хүч болдог. Багийн гишүүд бүгд хариуцлагатай байснаар тэдний бүтээлч байдал дээшилдэг. Хэрвээ би унжийсан, асуудал шийдэж чадахгүй удвал энэ нь бүх багт нөлөөлдөг, ер нь би гэлтгүй бусад хүн ч бас ингэх нь багын ажиллагааг хойш татдаг. Өөрөө өөрийнхөө төлөө ажиллах явцад, жоохон хайнга байдаг нь ажлыг хойш татах хандлагатай байдаг.

Таны ажлын хамгийн хэцүү санагддаг зүйл нь юу вэ?

Миний хувьд ажил болон хувийн амьдралынхаа хуваарийг зохицуулахад хамгийн хэцүү байдаг. Бүх зүйлийг сайтар зохицуулж чадахгүй байгаа ч бага багаар сайжирч л байна. Бүх хүсэлт шаардлагууд, шахалт дарамт, зорилго зорилтууд өөрийн хэрхэн ажиллаж байгаатай шууд хамааралтай.

Жишээ нь унтах дэглэм маань нэг асуудал болдог. Гэхдээ би бусад хүмүүстэй ижилхэн цагаар ажиллахыг хичээж ажиллаж байна даа 😛

Танд бидэнд өөр хэлж зөвлөх зүйл байна уу?

Намайг дэмжиж тусалж байсан бүх хүмүүст чин сэтгэлээсээ талархаж, би та бүхэнгүй энэ зүйлд хүрч чадахгүй байсан гэдгээ хэлмээр байна.

 

Ингээд Marketplace-н бүх ажиллагсад, хамт олны зүгээс түүний хүрсэн энэхүү амжилтад нь баяр хүргэхийн ялдамд нийт зохиогч нарт хэмжээлшгүй ихээр урам зориг өгч байгаад нь талархаж байна. Түүний энэхүү замнал нь бүх хүнд үлгэр дуурайл болж байгаа төдийгүй цаашид улам өндөр амжилтад хүрэхийг хүсэн ерөөе.

Comments (4)

  1. Тэр сандалыг авсан нь үнэхээр ухаалаг зөв шийдвэр байсан. 😛
    Гоё сандал 😀

    • 889$-ын сандал шүү дээ… OMG! Бараг тэр л гол эхлэл нь байсан байна 😛

  2. Гайхалтай, “өөрийн хийсэн хүссэн зүйлээ хийж амжилтад хүрснээр өөрөө өөрийнхөө эзэн нь байж, өөрийнхөө хувь заяаг удирдаж чадаж байгаа нь юм.” 😀

Leave a Comment