Танилцуулга
Бид WordPress хэрэглээг Монголд дэлгэрүүлснээр түүнд суурилсан бизнесийн боломж, зах зээлийн үр шимийг олон хүнд хүргэхийг зорьж байна.
Бидний тухай
Бид WordPress АУС-ийг Монголд хөгжүүлэхээр байгуулагдсан ашгийн бус баг юм. 2011 оноос эхлэн WordPress хөгжүүлэлт, сургалт зэргийг албан бусаар зохин байгуулж байсан бөгөөд одоогоор үндсэн 6-н гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Зорилго
WordPress-ийн хэрэглээг Монголд нэвтрүүлэн сургалт, сурталчилгаа хийж энэ чиглэлээр мэргэшсэн олон чадварлаг залуусыг гаргаж ирэх. Development талын мэдлэг олгох, нээлттэй эхний төслүүдийг хэрэгжүүлэх.
Зорилт
- WordPress-ийн албан ёсны орчуулгыг гаргах
- WordCamp-ийг Монголд зохиох
- WordPress-д суурилсан бизнесийн зах зээлд Монгол залуусыг гаргах
- Ажлын үнэлэмж, гүйцэтгэлийн чадамжийг дээшлүүлэх