
Аминд ордог Арван плагин
Бүх мэдээний дундаасаа аль нэгийг нь өөр тийш үсэргэх шаардлага бишгүй гардаг. Энгийн бөгөөд яг л гол зүйлээ төгс хийж чаддаг жижигхэн плагин.
Та нэг мэдээ оруулахдаа юу юу оруулдаг вэ? Гарчиг, гол мэдээлэл, ангилал, таг, зураг гэх мэт. Гэтэл сайтаа хурдхан 20 ширхэг мэдээтэй болгоод хармаар байвал эдгээр үйлдлүүдийг дахин дахин хийх хичнээн төвөгтэй болохыг дороо анзаарна. Эхний үүсгэсэн мэдээгээ энэ плагинаар олон хувилаарай.
3.Reset WP
Туршилт хийж маш олон шаардлагагүй мэдээ, зураг оруулж өөрийн сайтаа хоогоор дүүргэх үе олонтой. Бүх хийсэн зүйлээ арилгаад цоо шинээр эхлэхэд энэ плагин туслана.
Шуудхан хэлэхэд WordPress дээр энгийн Товчлуур ч байдаггүй. Тэгвэл бид үүнийг хэрхэн амархан бий болгох вэ? Энэ плагиныг суулгаснаар товчлуур, таб, газрын зураг, видео гээд түгээмэл хэрэглэгддэг 50+ хэрэгслүүдийг авч ашиглах боломжтой.
Холбоо барих хуудсанд ашиглах хамгийн найдвартай плагин. Уян хатан бөгөөд хүчирхэг. Шинэ ажилтны анкет авах форм хүртэл үүгээр хийсэн байхыг би харсан.
Мэдээллийн дарааллыг хулганаараа чирээд л тохируулчих.
7. WPide
Хэрэглэгчээсээ админ эрхийг нь авчихаад дахиад FTP эрхээ өгөөчээ гэж гуйланчлах нь үнэхээр төвөгтэй. WordPress-ийн тэмплэйт файлуудыг үүгээр засаж тохируулаарай.
Дурын мэдээний төрлийг нэг ч мөр код бичилгүй үүсгээрэй.
WordPress сайт спамаар дүүрээд бөөстөх нь цөөнгүй. Зөвхөн сэтгэгдэлд хяналт тавиад зогсохгүй сайтын хуурамч нэвтрэх хандалтаас сэргийлнэ.
10. Maintenance
Манайх засвартай байна гээд зургаа оруулаад болоо.