Envato маркетийн хоёр дахь $1,000,000-с дээш борлуулалттай нийтлэгч Peerapong

Өнөөдөр та бүхэнд 2 дахь Power Elite нийтлэгч тодорсныг зарлахад тун таатай байна. Энэ залууг Peerapong гэдэг бөгөөд 2 жилийн турш Envato-ийн гишүүн байж 2,754 дагагчтай болжээ. Cүүлийн нэг сард түүий борлуулалтийн мөнгөн дүн 1,000,000 $ даваад аль хэдийн түүгээр Envato community-ийнхан бахархаад эхэлжээ.

Peerapong заншил ёсоор өөрийн  Power Elite author-ийн Бөгжөө хүлээж авсан байна. Та бүхэнд  Pete-тэй /Түүний Envato community дээр дууддаг товч нэр гэнэ ээ/ хийсэн ярилцлагыг нь орчуулан толилуулья!

Peeparpong-ийн Жаргалтай Нэг Өдөр

Баяр хүргий Pete, 1,000,000 $ давсан боруулалт хийчлэ шүү дээ, Сэтгэгдэл?

Энэ үнэхээр итгэмээргүй. Би ийм богино хугацаанд мөн ийм залуугаараа нэг сая доллар олно гэж зүүдлээгүй (Би 28 настай). 2008 онд би ажилгүй цөөнгүй хэдэн Вэб бүтээгдэхүүнүүд маань амжилтгүй болсоор байсан. Би одоо хүртэл санаж байна, Би Themeforest-ийн талаар мэдэхээсээ өмнө би Вэб технологи болон Интернет орчинд бараг Бууж өгөж байлаа, Учир нь миний маш их хичээж хийсэн бүх зүйлс бүтэлгүйтэж байлаа. Тэгээд би бодсон

Энэ үнэхээр яг миний насаараа хийх зүйл мөн үү?.

Гэхдээ би Themeforest-ийг их санаандгүй олж харсан (Твиттэр аппликэшны Сурталчилгаан дээрээс), тэгээд л Envaot Marketplace-ийн тухай, тэдний юу хийдгийг судалж эхэлсэн. Тэгээд би оролдоод үзэхээр шийдсэн, одоо бодоход энэ шийдвэр амьдалын маань нэг Тасарцан шийдвэр байсан байна шүү.

Чамайг Дизайнер болон Нийтлэгч болгосон ажлын төлөвлөлт дэг журамын талаар?

Яг үнэндээ хүн бүхэн юунд ч бууж өгөхгүй байвал хичнээн их зүйлийг бүтээхийг үргэлж сануулдаг. Гэхдээ би үүгээрээ өөрийгөө та нараас сайн гэж хэлж байгаа юм бишшүү. Бүх зүйл маш хурдтай өөрчлөгдөж байгаа энэ зах зээлд би цаг үргэлж өөрийгөө хөгжүүлэхийг хичээдэг.

Мартах шахаж, Элит тэргүүн нийтлэгчийн бөгж үнэхээр гоё юм байлээ. Би бөгжиндөө маш их хайртай! :D

Envato маркет дээр өдөрт дизайнд зориулж хэдэн цаг зарцуулдаг вэ?

Би өдөрт  8-16 цагыг Суппорт болон Загварын дизайнд зарцуулдаг. Заримдаа би өдөр болгон ажилладаг (Амралтын өдрүүдээр ч бас) LOL! Би ажилдаа их зарцуулж байгаагаа  бүр хэтэрхий  их ажиллаж байлаа ч их ажиллаа гэж боддоггүй. Харин нэг том ажлаа дуусгасны дараа Кино үзэх болон богинохон аялалд явдаг. Энэ жоохон төвөгтэй сонсогдож магадгүй ч яг үнэн зүйл шүү! :D

Таны дизайн буцаагдаж байсан уу тухайн үед юу бодогддог вэ?

Мэдээж :D Миний хамгийн анхны Зурагчидад зориулсан загвар 4-5 н удаа буцаагдаж байсан. Яг тухайн үед, Миний уур маш их хүрч байсан. Тэгээд тайвширсны дараа яагаад буцаагдах болсон талаар тайлбарыг нухацтай судалж тэдний үгийг анхааралтай сонссон. Би өөрийн дизайны сул талыг олохыг маш их хичээсэн. Хамгийн анхны загвар бүтэлгүйтлээ, Би сайжруулсан боловч 2-3 удаа заавал буцаагдсан гэхдээ бүх загварууд 2-3 удаа буцаагддаг. Загварыг хянаж зөвшөөрдөг залуусын зөвлөгөө үнэхээр сургамжтай байж таны загварын сайжрах үндэс гэдгийг л мэдэрсэн. Бүх хянаж зөвшөөрөл олгодог залуусын ачаар миний Загварууд улам бүр сайн болж байсан шүү :)

Таныг Элитт тэргүүн нийтлэгч болоход өөртөө хэлж байсан дуртай үг бий юу?

Бүх зүйлийг хийж болно харин чи өөрөө хичээж зөв үзүүрээ атгах хэрэгтэй. Өөрөөрөө жишээ авья л даа. Би бол жижигхээн улсаас (Тайландын Бангкок) гаралтай, Англи хэл бол миний төрөлх хэл биш. Би Themeforest-д нэгдэхээсээ өмнө Ажилгүй вэбтэй холбоотой зүйл хийхээ эцэс болгох гэж байлаа.

Би маш олон хүнд миний буруу байсан гэж хэлээд цагын ажлыг эцэс болгож Envato market дээр бүтэн цагаар сууж эхэлэсэн. Маш олон хүн чиний буруу гээд л… Хамгийн анхны загвар маш олон удаа буцаагдсан шүү. Би тийм ч сайн дизайнер болон Кодер байгаагүй ч маш ихээж суралцаж эхэлсэн. За тэгэхээр амьдралын бүрхэг харанхуй өдөр тохиолдсон ч БҮҮ БУУЖ ӨГӨӨРЭЙ!  :)

 

Ажиллах орчин чинь ямархуу вэ түүний талаар яриач?

Жоохон замбараагүй шинжтэй. Надад 1 Macbook Pro болон Cinema display бий. Заримдаа бүхэл өдөржийн ажилласны дараа миний ширээ дүүрэн цаас болсон байдаг :D . Мөн шинэ санаа олох болон өөрийгөө сэргээх хэрэг гарвал заримдаа гадуур кафед (Starbucks) ажлаа хийдэг. Үргэлж энэ зүйл тусладаг :)

Дизайны онгод санаагаа хаанаас олж авдаг вэ?

Яг л бусад нийтлэгчид шиг. CSS gallery сайтуудад болон дизайнтай холбоотой блог маш их уншдаг. Жишээ нь – “50-н хамгийн шилдаг вэбсайт бла бла гэх мэт”. За мөн Интерер дизайн их сонирхдог өдрийн зарим цагыг дизайны сайтууд хэсэх зураг үзэх зэргээр өнгөрөөдөг.

Чиний ажлын хамгийн ГОЁ зүйл нь юу вэ?

Чи өөрийнхөө хүсэж мөрөөддөг зүйлээ хийж, маш өрсөлдөөнтэй зах зээлд чиний зүйлийг хэрхэн хүлээж авж байгааг харах суралцах. Би Програм хангамжын инженерээр ажиллаж Даргынхаа хэлсэн зүйлийг өөрийн чадлаараа хийдэг байлаа. Themeforest-ийн зах зээл бол маш өрсөлдөөнтэй учир өөрийн хийж байгаа бүтээлээ улам сайжруулж тасархай болгох хэрэгтэй!

Хэрвээ чамд дэлхийн хаа нэгтээ өөрийн дизайнаар ямар нэг зүйл хий гэвэл яг ямар газарыг сонгох вэ?

Яг одоо өөрийн хамгийн анхны байшингын загвар дээр ажиллаж байна. Би маш авьяастай Интериор дизайнертай ажиллаж байгаа. Үр дүн ч гэсэн сайн байна гэж бодож байна.
Би Тайландын ууланд өөрийн гэсэн амралттай болно. Энэ зүйлийг ирээдүйд бүтээнэ гэж найдаж байна  :)

Хэрхэн онгод авж өөрийгөө идэвхжүүлдэг вэ?

Би дэлхийн алдартай хүмүүсийн амжилтанд хүрсэн түүхийг уншдаг. Тэдний ихэнхи их залуу насандаа маш их алдаж байсан нь миний онгодыг хөглөдөг. Надаа хүнд хэцүү үе тохиолдоход би тэдгээрийг санадаг. Ихэнхи нь маш олон удаа бүтэлгүйтэж ерөөсөө ч бууж өгөдөггүй нь амжилтад хүрэг шалтгаан болсон байдаг. Энэ бүхэн нь надад зөв чиглэлээс эхэлж улам шаргуу хичээх ёстой гэж сургасан.
Мөн, Envato зах зээлийн үйл ажиллагаа намайг ихээхэн идэвхжүүлдэг. Жишээ нь: Сарын үнэлгэ, Сарын дээд амжилт, Амжилт тогтоосон нийтлэл гэх мэт. Хүн болгон Рекорд тогтоож амжилтад хүрэхийг хүсдэг тийүү хэхэ? :D

Чиний ажлын хамгийн хэцүү зүйл юу вэ?

Идэвихтэй байх нь хамгийн хэцүү зүйл Жишээ нь: Чиний бүтээгдэхүүн олон сарын туршид амжилттай зарагдаж байгаа бол Шинээр хийхээ түр орхиж Шинэ зүйлд суралцах хэрэгтэй. Хэрвээ энэ зүйлийг барихгүй бол чиний бүтээгдэхүүн зарагдахаа больж эхэлнэ. Учир нь энэ чинь маш өрсөлдөөнтэй зах зээл шүү дээ.

Хэрвээ чи суралцахаа зогсоовол Дэлхий дээр байгаа өч төчнөөн хүмүүс чамайг давахаар маш олон бүтээгдэхүүн гаргаж ирнэ шүү дээ.

Зө эцэст нь өөр хэлэх зүйл юу байна?

Сүүлийн 2 жилийн хугацаанд миний амьдрал бүхлээрээ өөрчлөгдсөн. Би үргэлж энэ зах зээлд орсондоо өөрийгөө азтайд тооцдог. Би Envato зах зээлийн Collins болон бусад бүх гишүүдэд “Маш их баярлаллаа” гэж хэлмээр байна. Чи хаана ч амьдардаг байсан Envato зэх зээл чамайг амжилтад хүргэхэд бэлэн гэдгийг хэлье.

 

Comments (8)

  1. Envato ч амжилтанд хүргэнэ л дээ. Сурах зүйл их байна даа… Эхнээс сураад л байхаас. Би хэзээ нэгэн цагт Envato – д өөрийн байр суурийг эзэлнэ ээ :).

  2. Мөрөөдөл мэт бодогддог байлаа. Та энийг уншаад Мөрөөдөл зүгээр энгийнээр эхэлж Уйгагүй хөдөлмөр зөв цагын хуваарилалт, Авьяас юунд хүргэдгийг мэдэрнэ…

  3. Улаанхүү - Reply

    Үнэхээр гайхалтай. Энэ хүний амжилтанд яаж хүрсэн, хийсэн бүтээсэн зүйлээс их урам зориг авлаа. Мэргэжлийн түвшинд очих хангалттай нөөц бололцоо байгаа юм байна гэдгээ л мэдэж авлаа (гэхдээ яг ч энэ чиглэлээр ч биш лдээ :D). Та бүхэнд баярлалаа

Leave a Comment