Маркетплэсийн анхны САЯТАН

Австралийн Энвато компанийн төрөл худалдааны сайтуудын нэг болох ThemeForest-р дамжуулан WordPress тэмплэйтийн загвар хийж сая долларын борлуулалт хийж чадсан анхны ауторын талаар танилцуулахаар бэлтгэлээ. Энэхүү амжилтдаа тэр тун богино хугацаанд хүрсэн бөгөөд түүний амжилт, орлого өнөөдөр ч өссөөр байгаа гэж бодохоор үнэхээр чадварлаг бүтээгч юм аа гэсэн сэтгэгдэл төрж байна. Түүний талаар Кармэний бичсэн нийтлэлийг эх хэлнээ сийрүүлэн хүргүүлж байна. Мэргэжлийн орчуулагч биш тул андуу эндүү буулгасан зүйл байхыг үгүйсгэхгүй бөгөөд та үндсэн нийтлэлтэй харьцуулж уншиж болох юм.

Шилдгийн шилдэг (Power Elite) түвшинд хүрсэн анхны аутор Kriesi бөгөөд Энвато-н гишүүн болж элссэн гурван жилийн хугацаанд тэрээр 4,088 дагалдагчтай 32,000 бүтээгдэхүүний борлуулалттай болж чаджээ. Өнөөдрийг хүртэлх хугацаанд тэрээр хамгийн өндөр амжилттай зохиогч бөгөөд анхны шилдгийн шилдэг цолыг авлаа. Энэхүү маш том зорилтод хүрсэнд болон ирээдүйн зохиогч нарт үлгэр жишээ болж байгаад тань гүнээ талархаж чин сэтгэлээс баяр хүргэе!

Зөвхөн мөнгө олохдоо биш энэхүү ажилдаа дуртай болохоор бүтэн цагаар (freelancer) ажилладаг болсон түүний амжилт гайхамшигтай зүйлсийг үзүүлсээр байна.

Envato-н хамтран үүсгэн байгуулагч Collis Ta’eed Kriesi-н энэхүү амжилтын талаарх сэтгэгдлээ хэлэхдээ :

Түүнээс илүү гавьяатан үгүй ээ. Тэрээр ThemeForest (цаашид TF гэх)-н анхны гишүүдийн нэг бөгөөд загварын чиг хандлагыг жилээс жилд тодорхойлсоор ирсэн. 2008 онд TF сайт нээгдсэний дөнгөж долоо хоногийн дараа түүний эхний загвар орж байсан. Тэр итгэлтэйгээр TF-н олон амжилтуудыг эвдэж байсан ба түүний бүтээсэн олон төрлийн шинэ загвар дизайнууд нь үргэлж шийдэл, сайжруулалтын хувьд өсөлттэй байсан нь дахин шилдэг аутор болгон танилцуулж байна. Хамгийн анхны сая долларын борлуулалттай аутор болсон түүнд чин сэтгэлээсээ баяр хүргэе.

Ингээд Kriesi-н бүх талын мэдээлэлтэй танилцана уу

Шилдгийн шилдэг ауторын цол хүртсэн өдрийг Энвато тэмдэглэдэг билээ. Тэгэхээр энэ өдөр Kriesi-н өдөр юмаа. Түүний танилцуулгыг баяртайгаар илгээж, та бүхэн Энватогийн хамгийн амжилттай аутор түүний талаар танилцуулж, түүнээс оргил өөд өсөхдөө юу сурч болохыг өгүүлье.

–          Хамгийн түрүүний Power Elite аутор болсонд баяр хүргэе. Хэрхэн энэ амжилтад хүрсэн тухайгаа бидэнд хуваалцана уу?

–          Юуны түрүүнд бүх талархалд чинь баярлалаа. Намайг анх 2008-9 сард TF-д бүртгүүлсний дараахан туршилтын хувилбар хаагдаж жинхэнэ хувилбараар ажиллаж эхэлсэн. Би коллежээ төгссөний дараа 9-5 хүнтэй (frontend developers) жижиг сурталчилгааны компанид ажилладаг байлаа. Надад ажил болоогүй, хэрэглэгчдэд маань таалагдаагүй хэдэн загвар байсан тул би тэд нарыг тэр чигт нь хаялгүй онлайн худалдаанд оруулахад болох юм байна гэж бодсон. Тэгээд сайн мэдэхгүй тэр худалдааны сайтдаа тэдгээрийн нэгийг нь оруулсан. Эхний сард борлуулалт маш өөдгүй ($30 үнэтэй, 40 цаг ажилласан байхад) байсан. Тэгээд би энд зарагдаж байгаа бүх тэмплэйтүүдийг хийхэд маш их цаг зарцуулагддаг гэдэгт итгэсэн. Зарим нэгэн шалтгаануудын улмаас би дараагийн загвараа нэр усгүйгээр оруулахад худалдаанд тэнцсэн. Эдгээр зүйлийг хийгээгүй байсан бол миний амьдрал маш өөр байх байсан болов уу.

–          Хоёр дахь загвар маань топ загваруудтай адил түвшинд борлогдоогүй ч гэсэн хангалттай олон тоогоор зарагдсан нь миний өмнөх тааварлаж байсан зүйл маш буруу болохыг харуулсан. Тэгээд дараагийн хэдэн сар би өөрийн Photoshop-ийн чадвараа дээшлүүлж, жаваскрипт хэрхэн бичдэг талаар сурч, PHP хэрхэн ажилладаг, түүнийг эмх замбараатай бичих талаар мэдэж авсан. Түүний дараа шинэ загварууд хийж, шилдэг борлуулалттай болох болов уу гэсэн найдлагатайгаар оруулсан.

–          2009-7 сар гэхэд энэ салбарт бүхэлдээ татагдан орсон байлаа. Борлуулалт нэмэгдэж, орлого маань сэтгэлийг хөдөлгөх болсон. Бүр гурваас доошгүй өдөр тав таван минутын зайтай интернет хөтчөө дахин ачаалж суудаг болсон. Тэгээд энэ үед анх удаа миний толгойд ажилладаг компаниасаа гарч өөрөө өөртөө ажил олгогч болох хэрэгтэй гэсэн бодол орж эхэлсэн юм.

–          Дахин зургаан сар амжилттай борлуулалт хийсний дараа энэ нь зүгээр нэг азтай тохиолдол биш юм байна, орж ирсэн орлого энгийн халаасны мөнгө биш жинхэнэ орлого учир би хэрэв би ажлаа орхивол хоёр сарын турш цалингүй ажиллахад алдах зүйлгүй гэсэн шийдвэрт хүргэсэн.

–          Энэхүү хоёр жилийн хугацаа миний амьдралын хамгийн сайхан үе байлаа. Худалдааны сайт өсөн дэвжихийн хирээр би өөрийн бизнесээ хэрхэн өөрөө өөрийгөө ажиллуулах, маркетинг болон санхүүгийн ямар ч анхны мэдлэггүйгээр эхэлсэн. Би зөвхөн надаас юу гарч байна түүнийгээ л хийдэг байлаа, шинэ theme загвар бүтээх, түүнийгээ худалдаанд оруулах. Энэ л зөвхөн өнөөдрийг хүртэл хийж ирсэн зүйл маань юм даа.

–          Сая доллараас дээш борлуулалт хийх нь ямар мэдрэмж төрүүлж байна вэ?

–          Итгэмээргүй мэдрэмж төрүүлж байна. Их сургуульд орсны дараа сонссон эхний хэдэн лекц дээр Доктор багш ихэнх дизайнер болон програм зохиогч нар өөрсдийнхөө ажлыг хийдэггүй. Учир нь тэд баян болохыг хүсдэг. Гэхдээ тэд ажилдаа хайртай байдаг гэж хэлж байсан нь одоог хүртэл тод санагдаж байна. Энэ нь миний ангидаа ороод хамгийн түрүүнд мэдэрсэн зүйл юм.
Би хэзээ ч өөрөө өөртөө ажил олгогч болчихсон явж байна гэж бодоогүй. Тэрчлэн бүүр аливаа бүтээгдэхүүн хийж зараад түүгээрээ бүр сая доллараас давчихсан байна гэж бодож байгаагүй юм байна. Мэдээж энэ 1 сая доллар надад бүхлээрээ ирээд би үрчихсэн юм биш л дээ. Нэлээдгүй хэсэг нь татвар болон евроруу хөрвүүлэхэд алдагдал болсон үрэгдсэн. Гэхдээ л би бодож байснаасаа илүү ихийг олж чадсан. Энэ мэдээж сайхан мэдрэмж төрүүлж байгаа ч зарим талаар ийм азтай байсандаа итгэж өгөхгүй л байгаа шүү.

–          Аутор болон дизайнерын зүгээс үзэхэд энэхүү зорилго нь танд ямар санагдаж байна вэ? (Юуг илэрхийлж байна вэ?)

–          Үнэндээ бол нэг их сүртэй биш ээ.  Би энэ сард 30 нас хүрлээ. Энэ нь бараг л туршлага гэсэн үгтэй адилхан сонсогдож байна. Чи одоо 30 нас хүрчихлээ, юу бодогдож байна, юу мэдрэгдэж байна гэж 30 хүрч байгаа хүнээс хүн болгон л асууж байдаг. Өөрчлөгдсөн зүйл байхгүй ээ, өчигдрөөс өөр юм юу ч байхгүй байна аа гэсэн нэг ижилхэн хариулт хүн болгон л хэлдэг шүү дээ

–          Би энэ хүрсэн амжилтаа үүнтэй л адилхнаар бодож байна. Үүнд ийм хурдан хүрсэн нь гайхалтай хэрэг. Гэхдээ одоо надад яг л өмнөх сар, өмнөх жил шиг л хэвийн байна. Түрүүлж хүрснээрээ бусад аутор болон дизайнеруудаас өөрийгөө илүү сайн сүрхий гэж бодохгүй байна. Дизайнерын хувьд нэг их сүртэй зүйл биш гэж бодож байна.

The Power Elite Ring!

–          Энвато шилдэг ауторуудын урамшуулал болгон шинэ айкон болон урамшуулал болгон өгдөг болсон нь энэ програмын үнэхээр сайхан хэсэг нь бөгөөд би хувьдаа энэ зарлагдсанаас хойш авахыг хүссэн зүйл маань байсан.
Diablo болон Warcraft (магадгүй бага зэрэг донтсон) тоглоомуудын томоохон фэн би бөгөөд шинэ айкон авах, шинэ зүйлд хүрэх бүрд маш их баярладаг байсан.
Би шилдгийн шилдэг гишүүний бөгжөө авахыг тэсэн ядан хүлээж байна. Учир нь миний амьдралын хамгийн анхны амьдрал дээрх жинхэнэ айкон учраас.

–          Та одоо худалдаанд 40 файл зарж байна. Ер нь хэдэн цагийг загваруудаа худалдаанд бэлэн болгоход зарцуулсан бэ?

–          Яг одоо хэлэхэд хэцүү юм. Код бичиж эхлэхээсээ өмнө бүх хэсгүүдийг Photoshop дээр нарийвчлан зурдаггүй л дээ. Үндсэн лэйоутаа PSD-р гаргаад нарийвчилсан хэсгүүдээ HTML болон WordPress дээрээ нарийвчилсан хэсгүүдээ нэмдэг. Дунджаар 2-3 өдөр бүхэлд нь PSD загвар гаргахад зарцуулдаг. Ойролцоогоор 3н долоо хоногт WordPress-рүү хөрвүүлж дуусдаг.

–          Ямар нэгэн байдлаар дизайн чинь буцаагдаж, чанарын хувьд тэнцэхгүй байсан тохиолдол байгаа юу? Тэр үед юу хийдэг вэ?

–          Миний TF болон ActiveDen хоёул дээр нь оруулж байсан файлууд буцаагдаж байсныг сайн санаж байна. Агентлагийнхаа хуучин зүйлсийг оруулж байсан болохоор ActiveDen-н буцаалт дээр нэг их төвөгшөөгөөгүй.

TF–ийн хувьд яг юун дээр буцаагдаж байсныг тодорхой санахгүй байна. Гэхдээ би хамгийн эхэнд босч шээчихээд (хошигнол кк), жаахан сэлгүүцэж тайвшраад буцаж ширээндээ очоод хянагчийн явуулсан зөвлөгөөнүүдийг жагсааж бичээд, бүх хэсгүүдийг засаад тэгээд буцааж шалгуулдаг. Шалгагчийн хэлсэн бүх зүйл үнэн байдаг бөгөөд сүүлийн хувилбарыг харахад өмнөх буцаагдсан хувилбараасаа хавьгүй илүү болсон байдаг.

–          Дараа дараагийн Power Elite аутор болохыг хүсч байгаа аутор нарт зориулж та урмын үг хэлэхгүй юу?

–          Мелбоурни хотод нэгдсэн үйл ажиллагааны нээлт дээр Коллинс нэг удаа хэлсэн илтгэл намайг хэрхэн шилдгийн шилдэг түвшинд хүргэхэд их түлхэц болсон.

Би TF-н хамгийн чадвартай авьяаслаг дизайнер, хамгийн хүчирхэг код бичдэг хүн бишээ. Мөн би бүх өмнөх загваруудтайгаа зууралдаад амьдраад байдаггүй. Гэхдээ  шинэ загвар хийх болгондоо би ямар нэгэн шинэ сурсан зүйлээ кодын, загварын эсвэл технологийн түвшинд нэмж яагаад миний файлыг авах ёстой вэ гэдэг шалтгааныг олшруулдаг. Миний амжилтад хүрэхэд тань өгч чадах хамгийн сайн бас дахин дахин хэлэх зөвлөгөө бол:

Өөрийгөө хөгжүүлэхэд цаг зарцуул, өөрийнхөө файлаа сайжруулахад цаг зарцуул, тэгээд гаргаж байгаа файл болон загварууддаа үргэлж дэвшилттэй байж, өмнөх гаргаснаасаа дандаа давсан файлуудыг хийж бай. Үүний дараа та заавал хүмүүсийн талархлыг хүлээх болно.

 

–          Таны ажлын орчин ямар вэ?

–          Миний ихэнх загваруудтай адил цагаан зай ихтэй, сайхан цайвар, их цэвэрхэн. Зарим хүмүүс хэтэрхий цэвэрхэн ч гэх нь бий. Би өөрийн ширээ болон компьютерын дэлгэцэн дээрээ замбараагүй юмс байлгах дургүй.
Бас миний оффист жижигхэн дулаан орны далдуу мод хажууд нь хоёр ширхэг бөөрөнхий зөөлөн сандал байгаа. Хэрвээ надад олигтой санаа орж ирэхгүй, ажилдаа төвлөрч чадахгүй байвал би тэндээ суугаад бага зэргийн юм уншчихад сайхан байдаг. Зарим өдрүүдэд би зүгээр л өрөөнөөсөө гарч хүмүүсийг харах хэрэгтэй юм шиг санагддаг. Энэ үед би Вена хотын олон кафенуудын аль нэгэнд нь орж суугаад ажилладаг.  Тэгэхээр тэдгээр газрууд миний оффисын бас нэгэн хэсгүүд гэж хэлмээр байна.

–          Загварынхаа шинэлэг санаа, шийдлээ яаж олдог вэ?

–          Би бусад залуу дизайнруудаас нэг их ялгаатай гэж өөрийгөө бодохгүй байна. Dribble, twitter-т би дуртай. Хэдэн залуу дизайнеруудын загварыг би шүтэж санаа авдаг. Хэрэв тэд хангалттай сэдэл өгөхгүй байвал top 100 of XY-design гэж танигдсан CSS сангуудаас уран бүтээлч санаагаа ундраадаг.
Гэхдээ одоогоор Dribbble, твиттэрээс л ихэвчлэн авч байна.

–          Таны ажлын хамгийн гайхалтай зүйл нь юу вэ?

–          Юунд нь дуртай вэ гэвэл, амралтын өдрүүдээр ч гэсэн орлого олох боломжтой байж, өөрөө өөрийнхөө эзэн нь, өөрөө өөртөө ажил олгож, дэлхий даяарх гайхалтай хүмүүстэй хамтарч ажиллаж, бусдын төдий л хийж чадаагүй WP загварын хөгжлийг түргэсгэсэн маш өрсөлдөөнтэй бүлгийн нэг нь болж байгаа нь юм болов уу.

–          Хэрэв дэлхийн аль нэгэн хэсгийг танд өгөөд, таныг тэр газрын дизайныг боловсруул гэвэл та хаана тэр газрыг сонгох вэ? Та тэнд юу хийх вэ?

–          Хэцүү зүйл байна шүү. Австрийн Альп дахь бүх барилгуудын шилэн байдлаар загварчилж, видео тоглоомын газар, кино театр, үдэшлэгийн талбайг оруулж тэдгээрт хүмүүс ажиллаж амьдарч цагийг өнгөрөөж, цэнгэж байвал гоё юм болов уу . Магадгүй бусад хүмүүс миний хийсэн зүйлийг хуулбарлаж дэлхийн хаа нэгтэй Египетэд ч юмуу тийм зүйл хийж магадгүй юм. Бүтэн жилийн турш цанаар гулгаад уйдчихсан байгаад дараа нь агаарын нислэгээр гулгаж нисэхэд илүү хүчтэй мэдрэмж авдаг шиг л мэдрэмж авах байх даа.

–          Бидний дотор удаан хугацаанд яригдаж, мэтгэлцүүлж байгаа зүйлийг шидэхэд туслаач. Таны нэрийг яг юу гэж унших вэ?

–          Ха ха ха аа, миний Kriesi нэрийн талаар мэтгэлцсэн гэж сонсоогүй юм байна. Энэ нэр маань Австрийн Christian гэсэн нэрээс үүдэлтэй.
Би өөрийн нэрийг хэлсэн mp3 авиаг хуулахаасаа илүүтэйгээр зөвлөхөд, Google орчуулгын сайтруу ороод Hindi to English сонголтыг хийгээд Kriesi гэж бичээд сонсох товчийг дарахад болох нь тэр

–          Нийтлэлийг уншигчдад зориулаад хэлье гэж бодсон өөр зүйл танд байна уу?

–          Сүүлийн хэдэн жилүүд ёстой л шуураад өнгөрлөө. Би энэ хөгжүүлэгчдийн бүлгийн нэг хэсэг байгаадаа баяртай байна. Мөн би энэ шилдгийн шилдэг бүлгийн дараагийн гишүүнтэй улаан хивсний ёслол дээр уулзахыг хүлээж байна.
Бүх хүмүүст амжилт хүсье!

Kriesi –дээ сая доллараас давсан борлуулалт хийсэнд нь томоос том баяр хүргэе. Манай ауторуудын бүлгийн тэргүүлэгч, үлгэр жишээ болсонд нь үнэхээр бахархалтай байна. Kriesi-н өдрийн мэнд хүргэе!

Comments (7)

  1. Өлзийбат - Reply

    notes.envato.com дээрээс хальт харж байсан. Мөн хальт уншиж байсан. Маш бага зүйл ойлгсон байна. Яг ингээд нарийвчлан уншсан чинь их гоё санагдаж байна. Цаг заваа гарздан байж орчуулсан Балжкаадаа баярллаа. Үнэхээр шар гозойж байна шүү.

  2. ” ихэнх дизайнер болон програм зохиогч нар өөрсдийнхөө ажлыг хийдэггүй. Учир нь тэд баян болохыг хүсдэг. Гэхдээ тэд ажилдаа хайртай байдаг ”

    ene heseg bol unen shu zolig gej

  3. Pingback: 27. Kriesi [энэ хэн бэ] | ЧИНИЙ АМЖИЛТ.КОМ

Leave a Comment