Суулгах алхамууд

Та бүхэндээ WordPress-г хэрхэн суулгах талаар зааж өгье.

Доорх хэдхэн алхмуудыг алдалгүй дагаад хийхэд суулгах үйл явц болох юм.

  1. Вэб серверээ бэлтгэх. Өөрийн локал компьютер болон сервер суулгасан байх хэрэгтэй, энэ сервер нь WordPress-н ажиллах үндсэн шаардлагуудыг хангасан байх хэрэгтэй.
    1. PHP 5.2.4 болон түүнээс дээших хувилбар
    2. MySQL 5.0 болон түүнээс дээших хувилбар бүхий

    Би хувьдаа XAMPP 1.7.1 ашигладаг. Суулгаж ашиглаж явсаар байгаад сурчихжээ. Та өөрийн компьютер дээр WAMP, AppServ болон XAMPP гээд дуртай серверээ ашиглаж болно.

    Хэрэв та сервер дээр суулгах гэж байгаа бол танд бүх зүйл бэлэн байна гэсэн үг ээ.

  2. WordPress-н суулгац хийх файлын санг бэлдсэн байна. Үндсэн сайтаас татаж авах эсвэл өөрт байгаа файлаа ашиглаж болох юм. Та үүнийг хамгийн сүүлийн хувилбар мөн эсэхэд эргэлзэх хэрэггүй. Учир нь танд байгаа суулгацаас хойш шинэ хувилбар гарсан байвал танд сайжруулалт хийнэ үү гэсэн мэдээлэл мөн сайжруулалтыг шууд хийх товч гарч ирэх учир төдий л санаа зовохгүй байж болно.
  3. Татаж авсан файлаа серверийн вэб сан (xampp=> htdocs/newsite, wamp=>www/newsite) дээр шинэ сан үүсгэх эсвэл домайны үндсэн зам дээр WordPress-н файлуудаа задгай хуулж өгнө. Энэ нь вэб хандалт тухайн директорт хандахад WordPress-н index.php файл утгаж авч ажиллах боломжтой болж байна гэсэн үг юм.
  4. MySQL дээрээ үүсгэх сайтдаа зориулж шинэ бааз үүсгэнэ. Эсвэл одоо байгаа баазаа ашиглаж болох бөгөөд үүссэн байгаа тэблүүдээ эвдэхгүй, мэдээллээ алдахгүй байхын тулд table_prefix зааж өгснөөр давхар ашиглаж чадна. Энэ нь шинэ сайт үүсгэх бүрдээ шинэ бааз үүсгэхгүй байх давуу талтай.
  5. Вэб хандалтаар өөрсдийн шинэ үүсгэсэн вэбрүүгээ хандаж үзье. (localhost/newsite, yourdomain.com)
  6. WordPress хараахан суугаагүй байгаа учир бид тохиргооны хэсэгт мэдээлэл оруулж өгөх хэрэгтэй.
      1. Баазын мэдээлэл
        1. Баазын нэр
        2. Баазад хандах эрхтэй хэрэглэгчийн нэр
        3. Нууц үг
        4. Host address
        5. Table prefix (4-т дурьдсан)

      2. Төгсгөлийн хэсэг

  7. Үндсэн замдаа дахин ороход өмнө нь суулгах хэсэг гарч ирж байсан бол одоо таны шинэхэн сайт гарч ирэх болно.

Ингээд л боллоо. Дараагийн мэдээлэлтэй эргэн уулзая.

Comments (15)

  1. Баярлалаа анхлан суралцагчдад хэрэгтэй мэдээлэл байна.Одоо Вордпрессээ өөрийг нь бүрэн орчуулаад тавьчихвал ч..Бас шорткод хэрхэн ашиглах талаах мэдээлэл байвал тавьж өгөөч?

    • Шоорткод ашиглах талаар удахгүй тавьж өгье өө.
      Орчуулгыг хийж байгаа 2 ч залуу байгаа юм билээ. Тэдгээрийг бэлэн болчихвол энд тавих талаар ярилцаж байгаад оруулах боломжтой гэж бодож байна.
      Баярлалаа

    • Сайхан асуулт байна.
      Одоогоор сайт маань шинэ байна. Ер нь цаашдаа бүртгэлийг нээлттэй болгож нийтлэл, мэдээлэл оруулах боломжийг олгоно гэсэн төлөвлөгөө (аль эрт бодсон байсан) байгаа. Тэр үед та өөрийн нийтлэлээ бичээрэй.

      Баярлалаа

    • Асуултыг нэг л сайн ойлгохгүй байна. Дахиад тодорхой асуугаач

  2. There doesn’t seem to be a wp-config.php file. I need this before we can get started.

    Ингээд байхын яахууууу

    • wp-config-sample.php гэж файл үндсэн санд байгаа. Тэрийг wp-config.php гэж нэртэйгээр хувилаад дотор нь өөрийн бааз, нууц үг, хост хаягаа зааж өгөх хэрэгтэй. Үүний дараа үндсэн сайтруугаа дахиж ороорой. Амжилт!

  3. сайхан мэдээлэл байна. Анхлан суралцагсдад хэрэгтэй өөр олон мэдээллийг оруулаарай. бас баярлалаа

Leave a Comment