Олон хэлтэй сайт хийх тухай

Вэб сайт олон хэлний боломжтой болгох нь орчин цагт чухал болсон. Үүнийг мэдээж бидний хайртай WordPress хийж чадах нь туйлаас таатай.

Сайтаа хэл тус бүрдээ хувилж хийх явдал байдаг ч плагин ашиглах нь үр дүнгийн хувьд хэд дахин илүү. Өөрийн туршлага мэдлэгтээ тулгуурлан WPML нэмэлтийг хэрхэн ашиглах тухай товч үзүүлэхийг зорьж байна. Мэдээж та өөрийн сонгосон дурын нэмэлтээ ашиглаж болох ч дээрх хувилбар нь дараах боломжуудыг танд олгож байгаа юм.

 

WPML нэмэлтийн давуу болон сул тал:

Давуу тал Сул тал
64+ хэлийг дэмждэг Худалдаж авна, 30 хоногийн үнэгүй хувилбартай
Хэлний тохиргоо хийх өргөн боломж Нэг дор олон нэмэлт суулгана
Орчуулгын удирдлагыг хийх өргөн боломж Зарим талаар хэтэрхий нүсэр
Програмчлалын хэлний мэдлэг шаардлагагүй
Идэвхтэй загвар (theme)-н шаардлагатай текстийг
орчуулна
Одоо байгаа үдсэн цэс, мэдээ, виджет зэргийн хялбар
орчуулга
Сэтгэгдлүүдийг орчуулах боломжтой
Нэмэлт орчуулгын үйлчилгээ авч болно

Нийтлэлийн агуулга

  1. Суулгах
  2. Тохируулах
  3. Хэлний сонголтууд
  4. Орчуулах
    1. Цэс орчуулах
    2. Мэдээллийн зам (slug) тааруулах
    3. Мэдээлэл орчуулах
  5. Дүгнэлт

За ингээд үндсэн хэсгүүдээ дэлгэрүүлье:

  1. WPML-ийг өөрийн WordPress дээр суулгах.

Та WPML plugin-ийг татаж авхаар бол.  www.wpml.org орж үндсэн plugin-уудыг татаж авах боломжтой.

  • WPML Multilingual CMS – Үндсэн плагин нь бөгөөд хэлний удирдах хэсгүүдийн удирдах үүрэгтэй.
  • WPML String Translation – Мэдээ, хуудас болон ангилал зэргийг оруулж өгсөн нь их давуу талтай.
  • WPML Translation Management – Хэрэглэгчдийн мэдээ бүрийг орчуулах болон сайтыг удирдахад илүү тохиромжтой болгох үүднээс үүнийг оруулж өгсөн.

wpml

  1. WPML тохиргоо: Plugin идэвхижүүлсний дараа та дараах тохиргоонуудыг хийх болно. WordPress ийн үндсэн хэлийг сонго.

wpml_current

B. Та өөрийн сайт дээр нэмэлт орчуулах хэлээ сонгоно.

wpml3

C.Хэлний сонголтын тохиргоо
wpml_swtich

Та энэ хэсэгт өөрийн хэл солих хэсгийг хаана байршуулахаа сонгож болно. Үүнд: Та өөрийн цэс хэсэг болон бусад хэсгүүдэд гаргах боломжтой.
Та энэ хэсэгт хэлний тохиргооны загварыг өөрчлөх боломжтой.

wpml_switcher

wpml_footer

Хэрхэн өөрийн цэсийг орчуулах вэ?

1.WordPress-ийн үндсэн Dashboard хэсгээс та Appearance/Menu хэсэгт орно.

wpml_menu

 

(+) Тэмдэгт дээр товшилт хийж шинээр цэс үүсгэн орчуулах боломжтой.
2.Таны вэб сайтын URL болон post slug зэргийг хэрхэн орчуулахыг доор зурагт үзүүлэв.
Жишээлбэл: Таны үүсгэсэн хуудас болон мэдээ зэргийг орчуулахад URL дээр орчуулагдан гарч ирнэ.
• Houses/my-green-house
• Байшин/миний-ногоон-байшин

page-slug-editor

Translation Management
WPML->Translation Management->Translators.

wpml_manage

String Translation

wpml_string

String Translation нь Multilingual CMS package-ийн хэсэг бөгөөд та энэхүү plugin-ийг давхар суулгаснаар ажиллана. Өөрийн орчуулах линк болон таг зэргийг та String Translation оруулж өгнө. WPML-ийг ашиглахад маш энгийн хялбар бөгөөд таны цагийг хэмнэх болно.

Дүгнэлт:
Дээрх алхмуудыг өөрийн боломжоороо олон удаа туршиж үзээд хаана юу байдаг, хэрхэн ашиглах тухай сурч аваарай. Танд амжилт хүсье.

Leave a Comment