Манай багт нэгдснээр

Таны оролцоо бидэнд хамгаас илүү хэрэгтэй. Бид таныг өөрийнхөө боломжийн хэрээр манай үйл ажиллагааг дэмжин, нэгдэж, сурсан мэдсэнээ бусадтайгаа хуваалцахыг уриалж байна. Манай багт нэгдсэнээр өөрийн мэдлэг, чадвараа дээшлүүлэх, бусадтай ур чадвараа хуваалцах, сонирхолтой нээлттэй эхийн төслүүд дээр ажиллах г.м олон давуу талыг эдлэх боломжтой.

Багийн үндсэн гишүүн
Уг АУС-ыг хөгжүүлэх, эх орондоо нутагшуулах чин эрмэлзлэлтэй. Ажлын хажуугаар тодорхой хэмжээний цаг хугацаа зарцуулдаг байх.  
Орчуулгын багт нэгдэх
WordPress-ийг албан ёсоор эх хэл дээрээ орчуулах ажилд таныг оролцохыг уриалж байна. Орчуулгын багт нэгдсэнээр өөрийн хэлний мэдлэгийг дээшлүүлэх, WordPress-ийг улам гүнзгий нарийн түвшинд ойлгох боломжтой.
Нээлттэй төслүүдэд хөгжүүлэгчээр оролцох
WordPress, PHP, HTML CSS, jQuery болон вэб дизайн, технологийн ямар нэгэн мэдлэгтэй бол та сонирхолтой нээлттэй төслүүдэд оролцон өөрийн хувь нэмрээ оруулах боломжтой. Төслүүдийг нэвтрүүлснээр олон улсад бүтээлээ түгээх, түүгээр дамжуулан мэдлэг чадвараа дээшлүүлэх, багаар ажиллах чадвараа сайжруулах гэх зэрэг олон давуу талуудтай. Мөн та  сонирхолтой төсөл саанчлан төслийн багийнхантай нэгдэж, цаашид өөрийн санаачилсан төслөө хөгжүүлэх бүрэн боломжтой гэдгийг санаарай.
Блогт нийтлэл бичих
Манай блог хэсэгт одоогоор 6 нийтлгэч мэдлэг чадвараа ашиглан сурсан мэдсэнээ бусадтай хуваалцаж байна. Нийтлэл бичснээр таны мэдлэг улам нэмэгдхээс гадна, өөрийгөө бусдад таниулах боломж нээгдэнэ.
 
  • Нийтлэлд тавигдах шаардлага, стандарт
  • Нийтлэл бичих аргачлал, заавар

Та багт элсэх үү?

Таныг бидэнтэй нэгдэхэд хэзээд баяртай байх болно. Магадгүй та өөрийгөө юу ч мэдэхгүй, чадахгүй гэж бодож байж болох юм. Энэ бол асуудал биш. Бидэнтэй холбогд. Манай хамт олон танд туслах болно.

Холбогдох »

Энд дараад яагаад багт нэгдэх болсон тухай, та юу хийх боломжтой талаар хүсэлтээ бичиж явуулна уу.