Тавтай морил!

Сайн байцгаана уу?

Шинэ он эхэлсэн энэхэн мөчид та бүхэнтэйгээ шинэ сайттай хамт уулзаж байгаадаа баяртай байна. Бидний хамт олон WordPress гэдэг системтэй нөхөрлөөд багагүй хугацааг өнгөрөөжээ. Энэ хугацаандаа боломжийн хэмжээний туршлагатай болсон гэж бодож байна. Өөрсдийн мэдлэг, мэдээллээсээ та бүхэнтэй нээлттэй хуваалцаж хамтдаа хөгжье гэж зориод WordPress.mn сайтаа нээж байна.

WordPress гэдэг зүйлийг та анх удаа сонсож байгаа, сонсож байсан, өмнө нь хэрэглэж үзсэн бүр эсвэл өдөр бүр ашигладаг ч байж болно. Та эдгээрийн аль ч ангилалд багтах байсан бид танд WordPress системийг ашиглан өөрсдийн вэб сайтаа хийж сурахад тань бид туслахад бэлэн байна.

Вэб хийх маш олон төрлийн систем, бэлдэцүүд байдаг. Яагаад бид WordPress-г сонгон авч ашиглаж, вэб сайт хийх болсон бэ гэдэг асуулт урган гарч ирж болох юм. Тэдгээрээс хамгийн гол ялгарах нэг тал нь суулгахад амархан, ашиглахад энгийн, өргөтгөхөд хялбар гэх мэт бүх талаар амар, хялбар, энгийн гэсэн үзүүлэлтээр хүмүүсийн хэрэглээнд их таашаагдсан байдаг гэж Мэтт гэх WorpPress-г зохиосон хүн өөрийн илтгэл дээрээ хэлж байсан. Мөн түүнчлэн тэрээр 2011 оны байдлаар дэлхий дээр өдөрт зарагдаж байгаа 100 шинэ домайн хаяг тутмын 22 нь WordPress систем дээр хийгдсэн вэб сайт болон ажиллаж байна гэсэн баримтыг хэлсэн. Иймээс энэхүү өргөн цар хүрээтэй болж хэрэглээнд тархсан энэ системийн талаар тайлбарлаж бичиж, хамтдаа ярилцан сурч, хэрэглэж сурахыг хүссэн юм.

Интернэтэд маш олон төрийн мэдээлэл байдаг. Тэр бүгдээс та бид ямарч төвөггүйгээр мэдээлэл авч мэдэх боломжтой боловч бид эх хэл дээрээ сайт хөтлөн хүргэх нь нийт хүмүүст туйлын хэрэгтэй болов уу гэж бодсон үүднээс энэхүү сайтыг нээж байна. Бид та бүхэнд WordPress-н анхан шатнаас эхлээд гүнзгий шат хүртэлх бүхий л боломжтой, өөрсдийн мэддэг чаддаг зүйлсээсээ хуваалцан, нийтлэл болон сэтгэгдлээр нээлттэй ярилцах болноо.

Бидний энэ сайттай үргэлж хамтдаа байгаарай. Хүндэтгэсэн ThemeTon.

Comments (3)

Leave a Comment