
WordPress дээр түгээмэл хэрэглэгддэг 5 Plugin
Энэнхүү plugin нь таны сайтын Сэтгэгдэл хэсэгт Spam орохоос сэргийлэлдэг нэг ёсондоо шүүлтүүр гэж болох plugin юм.
Та суулгаадэнэ линк дээр дарж API Key авж өөрийн plugin-ы тохиргоонд оруулж өгсөн байх шаардлагатай ингэснээр таны WordPress сайт сэтгэгдэл дээр ямар ч байсан давхар шүүлтүүртэй боллоо гэсэн үг.
Бүртгүүлэхдээ:
- Сайтын Get Akismet Api Key товч дарна .
- Доорхи зурагт үзүүлсэн тайлбарын дагуу оруулаад мэйлээ шалгана.
Танд санал хүсэлт болон Үндсэн хөгжүүлэгчдийн хэсэгт хандах хэрэг гарвал,
https://wordpress.org/extend/plugins/akismet/ – Албан ёсны plugin хуудаст хандаж болно.
2. Contact Form 7
Та өөрийн сайтдаа хэд хэдэн Форм болон Санал асуулга, Холбоо барих хэсэг, Ажлын байрны Анкетийг ч гэсэн оруулахыг хүсвэл энэ Plugin яг танд тохирно. Суулгахад элдэв юм асууж шалгаахгүй тул та зөвхөн Install гэж дараад л таны сайтад сууна.
3. WordPress Importer
Та өөр ямар нэг WordPress сайттай эсвэл одоо сайтад байгаа мэдээллээ хадгалж авах эсвэл өөр сайтад шилжүүлж хуулах тохиолдол гарж ирвэл энэхүү plugin яг тохирно. Юу юуг хадгалж эсвэл өөр сайтад оруулж болох вэ?
- Мэдээ (Posts), хуудас (pages) болон бусад өөрийн шинээр тодорхойлсон мэдээлэл
- Сэтгэгдлүүд
- Custom fields болон post meta
- Мэдээний төрөл, тагууд…
- Нийтлэгч
4. All in one SEO pack
Сайтын Google-д байрлах байр(Хайлтын системд хэд дээр гарж ирж байгаа байрлал), Ганц Google гэлтгүй бусад хайлтын системд нөхөрсөг байдлаар зохицуулахын тулд танд энэ plugin хэрэгтэй.
Та хуудас болгон дээр өөрийн Focused Keyword-оо тодорхойлох түүнийгээ meta tag болон meta description-дээ оруулах тэр ч байтугай Page tittle-Ээ хүртэл өөрчлөх боломжийг энэхүү plugin танд туслана.
Албан ёсны хуудас – https://wordpress.org/extend/plugins/all-in-one-seo-pack/
5. Nextgen Gallery
Wordpress сайт хийж байхад Зургын цомог оруулах хэрэгцээ гарвал энэ plugin таны асуудлыг бүрэн шийднэ. Суулгаад л Альбом болон Зургын цомог үүсгээд дурыг Хуудас болон Мэдээнд тэр ч байтугай Widget дээр ч харуулах боломжтой.
Албан ёсны хуудас – https://wordpress.org/extend/plugins/nextgen-gallery/
За ингээд хамгийн түгээмэл хэрэглэгддэг 5-н plugin-ыг бага ч гэсэн тайлбартай орууллаа. Ямар нэгэн зүйл дээр асуух хэрэг гарвал сэтгэгдэл бичнэ үү! Баярлаллаа.
Өлзийбат -
Ёстой гоё нийтлэл болжээ. Маш их таалагдлаа. Цаашид олон гоё нийтлэл оруулаарай.
kasperskyblackhat -
Маш хэрэгтэй мэдээллүүд байна.
uranbold -
Баярлаллаа. Дараа бүр хэрэглээ талаас нь яаж хэрэглэж байгааг жишээтэй оруулна гэж бодож байгаа.
xoc -
Хэрэгтэй мэдээлэл байна баярлалаа!
fix -
Bayrlalaa… oshoo olon pluginuud taniltsuulaarai…
ag -
ene plugin uudiig yaj suulgadag ym bee delgerengui zaaj uguuch boloh uu? code uudiig huulaad neg gazar copy hiideg bol haana n huuldag ve? zaagaad uguuch