WordPress-ийг өөрийн хэл дээр орчуулах

Бид WordPress дээр вэб хийхдээ ихэвчлэн Theme болон Plugin суулгадаг. Захиалагчид эдгээрийг бүгдийг нь Монгол хэл дээр байлгахыг шаарддаг нь анхлан суралцагчдад жаахан хүндрэлтэй санагдаж болох юм. Тиймээс WordPress-ийн орчуулгын талаар нийтлэл бичиж оруулхаар шийдлээ. Уг агуулга удирдах систем нь Монгол хэлрүү бүрэн орчуулагдаж амжаагүй байгаа бөгөөд одоогоор 75 орчим хувьтай явж байга. Бүрэн орчуулгыг дуусгахад таны оролцоо ч мөн хэрэгтэй гэдгийг хэлмээр байна.

Сайн хийгдсэн Theme болон Plugin өөртөө .mo, .po, болон .pot файлуудыг агуулсан байдаг. Яагаад гэвэл Англи хэл бол дэлхий нийтийн хэл биш, WordPress-ийн хэрэглэгчид дэлхий өнцөг булан бүрт оршин байгаа. Тиймээс Theme болон Plugin зохиогч програмчлахдаа орчуулагдах боломжтой байлаар хийх ёстой. Энэхүү шаардлагыг хангасан Theme болон Plugin нь дотроо .po, .mo файлуудыг агуулдаг.

.po, .mo, .pot файлууд нь дараах үгийн товчлол.

  • .mo – Machine Object
  • .po – Portable Object
  • .pot – Portable Object Template

Хэрэв таны татаж авсан загвар болон нэмэлтүүдэд (Theme & Plugin) дээрх өргөтгөлтэй файлууд байвал орчуулагдах боломжтой байна гэсэн үг.

.po эсвэл .pot файлуудыг хэрхэн өөрийн хэл дээр орчуулах талаар заавар бичье.

  1. Дараах линкээр орж poedit програмыг татаж авч суулгана.
  2. Дараа нь WordPress theme эсвэл plugin-д байгаа .po файлаа татаж авсан програм дээрээ нээнэ. Хэрэв .pot өргөтгөлтэй байвал өргөтгөлийг нь .po болгож хадгалаад poedit програамаараа нээгээд засварлана.
  3. Бүх текстүүдийг доор байрлах мөрөнд орчуулж бичнэ. Энэ програм нь Монгол хэл дээр байдаг учраас ойлгоход төвөг учрахгүй байна
  4. Дараа нь “File” => “Save as” гээд өөрийн компьютерт хадгалана. Үр дүнд нь  .po болон .mo файлууд үүснэ.

Зураг дээр улаанаар сум заасан хэсэгт өөрийн орчуулгыг бичнэ.

Анхаарах зүйл: Тусгайх тэмдэгтүүдийг бичихдээ шууд бичихгүй заавал кодчилж бичиж өгөх хэрэгтэй. Жишээ нь (‘) энэ тэмдэгтийг бичихдээ ' байдлаар бичиж өгөх шаардлагатай. — Chloe O’Brian гэж бичвэл Chloe O'Brian иймэрхүү байдлаар бичиж өгнө. Дараах линкээр орж тэмдэгтүүдийн бичиглэлийн талаар үзээрэй -> W3Schools.

Бас нэг анхаарах зүйл нь “% comments” % орсон өгүүлбэр. (Үнийг орчуулахдаа “% сэтгэгдэл” гэж орчуулна). Энэ нь динамик утгуудыг агуулсан байдаг. 1 сэтгэгдэлтэй байж болно. 200 сэтгэгдэлтэй байж болно. % тэмдэгийн оронд динамик хувьсагч явна гэдгийг санах хэрэгтэй.

Нэгэнт орчуулсан .po, .mo файлаа дахин нээж орчуулах боломжтой.

.mo файлыг нэрлэхдээ олон улсын стандартын нэршилийн дагуу нэрлэх шаардлагатай. Жишээ нь ( pt гэдэг нь Португали) гэх мэтчлэн улсынхаа кодчлолын дагуу нэрлэнэ (Жишээ нь _BR гэдэг нь Brazil). Эхлээд хэлний код дараа нь улсын код байдлаар нэрлэнэ pt_BR.mo. Монголынхыг бол mn_MN гэх мэтээр. Дараах холбоосоор орж хэлний кодууд болон улсын кодуудыг тус тус харж болно.

Дараа нь WordPress ийнхаа wp-config.php файлыг засварлах шаардлагатай (таны WP-ийн root хэсэгт байгаа) доор байгаа байдлаар хэлний кодоо зааж өгнө.

define ('WPLANG', 'pt_BR');

Comments (3)

  1. Po Edit ерөөсөө таалагддаггүй нэг л худлаа ажиллаад заримдаа алдаа гарад тэнэгтээд байдгын Харин тэрний оронд http://translate.sourceforge.net/wiki/virtaal/index?redirect=1 Virtaal гээд программыг байнга хэрэглэдэг.

    Po Edit UTF нтр дээр асуудал үүсээд л байдаг юм шиг байна лээ…

  2. Сайн байна уу? Танай хичээл их таалагдлаа. Бэлэн html css нь бичигдсэн дизайныг wordpress дээр тааруулж php бичиж сурч байгаа юм аа. Энэ талаар монгол хэл дээр хичээлүүд тун цөөн юм боломжтой бол энэ талаархи хичээл оруулж тус болооч.

Leave a Comment