WordPress dashboard-н үндсэн хэсгүүд

Та бүхэндээ WordPress-н dashboard-н тухай танилцуулъя. Анхан шатанд зориулсан тул зарим уншигчдад ойлгомжтой зүйл тайлбарлаад байгаа юм шиг санагдаж магадгүй.  Хэрэв нэмж тайлбарлах зүйл эсвэл буруу ташаа зүйл байвал сэтгэгдэл дээр бичиж үлдээгээрэй. Таны шүүмжийг таатай хүлээж авна.

 

Posts

All Posts – Бүх нийтлэл

–       Оруулсан бүх нийтлэлүүд байна. Нийтлэгдсэн, нийтлэгдээгүй, түр устгагдсан гэсэн ангилалтайгаар байна. Та эдгээр нийтлэлүүдийг хүссэнээрээ өөрчилж чадна.

Add New – Шинэ нийтлэл нэмэх

–       Нийтлэлийн хэвжүүлэлтийг засварлахад зориулсан хэрэгсэлүүдтэй. Энэ нь MS Office-н хэрэгсэлүүдтэй төстэй учир хэрэглэхэд хялбар. Publish товч дарж шинэ мэдээлэлээ хадгална. Харин мэдээлэлээ засварлаад дахин хадгалах үед Publish товч нь Update болж өөрчлөгдсөн байна. Update товчийг дарж өөрчилсөн мэдээллээ хадгална.

Categories – Нийтлэлийн төрөл

–       Нийтлэл нь заавал нэг төрөлд хамаарах шаардлагатай байдаг. Энэ төрлийг та өөрөө нэмэх болон устгах боломжтой. Нийтлэл оруулахдаа төрөл сонгоогүй үед Uncategorized сонгогдоно.

Tags – Нийтлэлийн таг

Media

Library – Медиа сан

–       Ниитлэлд орсон медиа файлуудын сан юм. Эдгээр нь зураг, дуу, бичлэг байж болно.

Add New – Шинэ медиа оруулах

–       Зураг, дуу, бичлэг оруулах боломжтой. Энд оруулсан медиа файлаа нийтлэлдээ ашиглах боломжтой.

Links

All Links – Бүх холбоос

–       Үүсгэсэн бүх холбоосууд байна.

Add New – Шинэ холбоос нэмэх

–       Холбоос үүсгэх боломжтой.

Link Categories – Холбоосын төрөл

–       Холбоосууд нь төрөлтэй байна. Төрлүүдийг нэмж хасаж болно.

Pages

All Pages – Бүх хуудас

–       Үүсгэсэн бүх хуудсууд байна.

Add New – Шинэ хуудас нэмэх

–       Хуудас үүсгэх боломжтой. Хуудсаа үүсгэхдээ хуудасны хэвжүүлэлтээс сонгох боломжтой.

 

Appearance

Themes – Бүх загвар

–       Таны суулгасан загварууд байна. Эндээс загваруудаа удирдана. Идэвхжүүлэх, устгах, нэмэх зэрэг үйлдлүүдийг хийнэ.

Widgets

–       Таны сонгосон загвараас шалтгаалан Widgets-н тоо хамаарна. Widgets-д хуанли, архив, нийтлэлийн төрөл, хайлт  болон бусад олон зүйлүүдийг байрлуулах боломжтой.

Menus – Бүх цэс

–       Эндээс цэс удирдана.  Цэс үүсгэж түүний байрлалыг зааж өгнө. Байрлал нь сонгосон ведийн дизайнаас хамаараад харилцан адилгүй. Цэс нь дотроо хуудас, нийтлэлийн төрөл, холбоос зэргийг агуулах боломжтой.

Theme Options – Загварын тохиргоо

–       Таны сонгосон загварын хувийн тохиргоо байна. Сонгосон загвараас шалтгаалаад харилцан адилгүй байна.

Editor – Засварлагч

–       Загварын хавтасанд ил байрлуулсан файлуудийг засварлах боломжтой.

Plugins

Instaled Plugins – Нэмэлтүүд

–       Суулгасан нэмэлтүүдээ удирдана.

Add New – Шинэ нэмэлт нэмэх

Editor – Засварлагч

–       Суулгасан нэмэлтүүдийн файлуудын засварлана.

Users

All Users – Бүх хэрэглэгч

Add New – Шинээр хэрэглэгч нэмэх

Your Profile – Таны хувийн мэдээлэл

–       Энэ хэсэгт та өөрийн хэрэглэгчийн хувийн мэдээллээ өөрчлөх боломжтой.

Tools

Available Tools – Бүх хэрэгсэл

Import – Оруулах

–       Нийтлэлүүдээ өөр сайтаас зөөх, нөөцөлсөн мэдээлэлээ оруулах зэрэгт ашиглана.

Export – Гаргах

–       Нийтлэлүүдээ өөр сайтруу зөөх, мэдээлэлээ нөөцлөх зэрэгт ашиглана.

Settings

General – Үндсэн

–       Вэб сайттай холбоотой үндсэн тохиргоонууд байна. Эдгээрт сайтын нэр, сайтын хаяг, мэйл хаяг, гишүүдийн тохиргоо, цагийн бүс, цагийн хэвжүүлэлт болон бусад тохиргоонууд байна.

Writing – Бичих

–       Вэбд мэдээлэл оруулахтай холбоотой тохиргоонууд байна.

Reading – Унших

–       Хэрэглэгчдэд харагдах хэсгийн тохиргоонууд байна. Нүүр хуудсанд юу харуулах, нэг хуудсанд хэдэн нийтлэл харуулах зэрэг тохиргоо байна.

Discussion – Хэлэлцүүлэг

Media – Медиа

–       Медиа файлуудын хэмжээ(өргөн, өндөр), байрлуулах зам зэргийн тохиргоо байна.

Privacy – Хувийн

Permalinks – Холбоос

–       Холбоосын хэвжүүлэлт ямар байхыг тохируулна. Үндсэн хэвжүүлэлтээс сонгож болохоос гадна та өөрөө тохируулж болно.

Comments (3)

  1. Амжилт хүсэе. WordPress Хөгжүүлэлтийн талаар нийтлэл бичиж байхаар iblogsclub.wordpress.com – блогыг нээсэн байгаа та бүхэн ч гэсэн санал сэтгэгдэлээ бичээрэй. Хамтдаа wordpress ашиглан гоё блогтой болцгооё.

  2. Шинээр WordPress сурч байгаа залуучуудад хэрэгтэй зүйл байна цаашдаа олон хэрэгтэй мэдээ нийтлээрэй

Leave a Comment